Аймгийн Засаг дарга эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтарч ажиллахаар боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийнхөн аймгийн Засаг дарга Н.Наранбаатартай уулзаж эмэгтэйчүүдэд тулгамдаж асуудлын талаар ярилцаж тодорхой ажлуудыг хийхээр боллоо.
Тодруулбал аймгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн нарийвчилсан суурь судалгааг хийх, хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүд болон хүүхдийг түр хамгаалах байртай болох, аймгийн нийт эмэгтэйчүүдийг жилд нэг удаа үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулах, хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх ажлуудыг эмэгтэйчүүдтэйгээ хамтарч хийхээр боллоо.
Тус уулзалтанд аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс 10 асуудалд хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцахаар төлөвлөсөн байсан бөгөөд Засаг дарга бүгдэнд нь нэг бүрчлэн хариулт өгөхдөө аймгийнхаа эмэгтэйчүүдтэй хамтарч ажиллахдаа таатай байна гэсэн юм. Мөн аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй 17 дэд хөтөлбөр бий. Үүнээс Нийгмийн бодлогын хэлтэст хамаарах найман хөтөлбөр дунд өрх гэр бүлийг дэмжих, хөгжлийн ирээдүй-оюунлаг залуус, 40-с дээш насны иргэдэд чиглэсэн хөтөлбөрүүдэд эмэгтэйчүүдийн зөвлөлийн ажилтай холбож ажиллах боломжтой. 2018 оны ажлын төлөвлөгөөнд эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран ажиллах боломжуудыг судлан эргэж хариу өгөхөөр болсон юм.

Д.Мишигсүрэн