Орон нутгийн босоо тэнхлэгийн замаар зорчиж байгаа тээврийн хэрэгсэлд хяналт тавьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй буй "Сар шинэ-аюулгүй тээвэр" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газар, Мандал, Баянгол сум дахь Цагдаагийн хэсгийн Замын Цагдаагийн алба хаагчид Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн Улсын байцаагч, тээвэр зохицуулагч нартай хамтран ажиллаж байна.
Энэхүү нэгдсэн арга хэмжээ энэ сарын 15-ны өдрөөс ирэх сарын 10-ны өдрийг хүртэл зохиогдох юм. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд дээрх байгууллагууд хамтарч Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлийн орон нутгийн босоо тэнхэлгийн А0101 замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт тавин ажиллаж байгаа ажээ. Хяналт шалгалтаар техникийн бүрэн бүтэн байдал, хүн тээвэрлэхэд, тавигдах техникийн ерөнхий шаардлага стандартын хэрэгжилтийг үзэх юм байна. Мөн хууль бусаар зорчигч тээвэрлэж байгаа байдалд хяналт тавьж, эргүүл шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа ажээ. Иймээс нийт жолооч, зорчигчид тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалах бүсээ хэрэглэж, тээврийн хэрэгслийн хажуу болон хоорондын зайг барих, тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хягаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явахыг анхааруулж байна.

Ч.Отгонцэцэг