Ажил хөдөлмөрт бэлтгэх сургалтыг анх удаа хийх гэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-01-19 13:17:54
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт иргэдийг ажил хөдөлмөрт бэлтгэх богино хугацааны сургалтыг анх удаагаа эхлэх гэж байна.
Оюутолгой ХХК-иас санаачлан тус аймгийн иргэдэд зориулсан уг сургалтыг энэ сарын 24-өөс Политехникийн коллеж дээр эхлүүлэхээр бүртгэлээ хийж байгаа ажээ. Сургалтаар барилгын өрөг угсрагч, автомашин засвар, дугуй засвар, хүнд машин механизмын операторч зэрэг мэргэжлээр иргэдийг бэлтгэх юм байна. Уг сургалтанд суухыг хүсэгч нь зөвхөн Өмнөговь аймгийн иргэн байх ёстой бөгөөд боловсрол хамаарахгүй уншиж, бичиж чаддаг байхад л болох ажээ. 
Өмнө нь ийм ажил хөдөлмөрт бэлтгэх сургалтыг зохион байгуулж байгаагүй. Мөн боловсрол хамаарахгүй гэдгээрээ онцлог юм. Өөрийгөө боловсролгүй хэмээн чамлах иргэдэд энэ нь олзуурхууштай энгийн ажилтанг бэлтгэх гэж байгаад иргэд талархаж байна.  
Д.Мишигсүрэн
相关新闻