Красноярск хотноо Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит тэмцээн эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хуучнаар ЗХУ болон өнөөгийн ОХУ-ын чөлөөт бөхийн нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит олон улсын тэмцээнд манай улсаас 15 тамирчин оролцохоор болжээ.
Спортын мастер Ё.Батдархан, Ж.Баярхүү дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс” клубын залуу тамирчид ОХУ-ын Красноярск хотод хамтарсан бэлтгэл хийхээр УАШТ-ий дараа хойд хөршийг зорьсон. Тус багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 57кг-д Н.Наранхүү, М.Дүвчин, Г.Отгонбаатар, Д.Жамсранжав, 65 кг-д Д.Тэнгис, Г.Бат-Эрдэнэ, Г.Төртогтох, 70 кг-д Т.Тэргэл, А.Дөлгөөн, 86 кг-д Д.Оргилох, Б.Билгүүн, 92 кг-д Б.Энх-Оргил, О.Бат-Эрдэнэ, Ц.Өнөрбат, Э.Пүрэвдорж гэсэн 15 тамирчин багтсан бөгөөд тэд Красноярскын дэвжээнд хүч, ур чадвараа сорих юм.
Красноярск хотноо өнөөдөр алдарт бөх Иван Ярыгин, Бувайсар Сайтиев, Адам Сайтиев, Виктор Алексеев, Ахмед Атавов тэргүүтэй дэлхийн дэвжээнд алдраа дуурсгасан олон шилдэг хүчитнүүдийн анхны багш, нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит олон улсын тэмцээн эхэлнэ.
Дашрамд сонирхуулахад, Д.Миндиашвили нь ОХУ-ын Красноярск хотод Бөхийн академийг үндэслэгч, олимпийн гурван удаагийн аварга Б.Сайтиев, олимпийн хошой аварга И.Ярыгин нарын дасгалжуулагч, ЗХУ болон ОХУ-ын үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 1970-2000 онд ажиллаж байжээ.

Д.Өлзий