Зэвсэгт хүчний 33 ангийн 480 гаруй тамирчин өвлийн спортоор өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цэрэгжилтийн
спортын өвлийн 2 төрөлт болон цэрэг,
спорт, цогцолборын өвлийн олон төрөлтийн тэмцээнийг энэ сарын 18-24-нд Хужирбулан
дахь сургалтын төвд зохион байгуулна.
Зэвсэгт хүчний аварга шалгаруулах энэ тэмцээн нь Зэвсэгт хүчний 2018 оны аварга шалгаруулах уралдаан тэмцээний нээлт болох бөгөөд Агаарын цэргийн командлалын нэрэмжит болгожээ. Тус тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр 11 цагт Хужирбулан дахь сургалтын төвд болов.
Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг уг тэмцээнд Зэвсэгт хүчний 33 ангийн 480 гаруй тамирчин хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.

Д.Өлзий