Онцгой байдлын газарт объектын гал түймрийн дуудлага хамгийн их иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Онцгой байдлын газар өнгөрсөн онд объектын гал түймрийн 67 удаагийн дуудлагаар ажиллаж байгууллага, аж ахуй нэгж иргэний 499.5 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Харин гамшиг ослоос 65 иргэний амь насыг аварчээ.
Өнгөрсөн жил 151 удаагийн гамшиг ослын холбогдолтой дуудлага хүлээн авсанаас объектын гал түймрийн дуудлага хамгийн их буюу 67, ой хээрийн түймрийн дуудлага тав ирж химийн бодис алдагдсан, зам даваа хаагдсан гэсэн дуудлагууд тус бүр нэг ирсэн байна. Улирлын чанартай, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зарим дуудлага ихэсдэг. Тухайлбал өвлийн улиралд зам даваа хаагдсан, хаврын улиралд ой хээрийн түймрийн дуудлага, усанд суусан гэсэн дуудлагууд ихэнхи дуудлагыг эзэлдэг. Тиймээс объектын болон ой хээрийн түймрээс сэргийлэх ухуулга сурталчилгааны ажлыг төлөвлөснөөс илүү буюу 48 удаа 24 суманд хийсэн байна. Төрийн болон, хувийн аж ахуйн нэгж байгууллагууд гал түймрээс сэргийлэх, сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой байх шаардлагатай байна. Онцгой байдлын газарт ирсэн дуудлагад давхардсан тоогоор 181 албан хаагч 86 техник амжилттай ажилласан тухай Онцгой байдлын газраас мэдээлэв.
Б.Мягмарсүрэн