Галын ангиллын стандартыг шинчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/ Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн дарга, дэд хурандаа Д.Баян-Эрдэнэ “Галын аюулаас хамгаалах нийтлэг асуудлын ангилал” стандартыг шинэчлэн боловсруулсан тухай мэдээлэл өглөө.
Уг стандартыг Стандарт, хэмжилзүйн газрын Үндэсний зөвлөлийн өнгөрөгч 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлын 48 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан байна. Тус стандарт нь анх 2005 онд MNS 4284-2005 дугаартай батлагдан галыг дөрөв ангилж байсан бол шинэчлэгдэн батлагдсан стандартаар хоёр ангилал нэмэгдэн "MNS 4284-2018" дугаартай батлагджээ. Стандарт шинэчлэгдэн батлагдсан нь гал түймрийн ангиллаас хамаарч унтраах арга зүйг сонгох, импортолж буй гал унтраагуурт тавих шаардлага нэмэгдэх зэрэг ач холбогдолтой юм гэж тэрээр тайлбар өглөө.
Ж.Батсайхан