Өрөмч хот халаалтын асуудлаа байгалийн хий болон цахилгаанаар шийдэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-11 12:19:25
АСТАНА /КАЗИНФОРМ/.БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны нийслэл Өрөмч хот зөвхөн байгалийн хий болон цахилгаанаар халаалтын асуудлаа бүрэн шийдвэрлэнэ гэж  “Шиньхуа” агентлаг мэдээлэв.

Тус хотын холбогдох албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, нүүрс түлдэг 19 мянга гаруй зуухыг энэ оны эцэс гэхэд шинэ эрчим хүчний эх үүсвэрээр солих аж.

Өрөмч хот нь 2012 оноос нүүрсийг байгалийн хийгээр орлуулж эхэлжээ. Өнгөрсөн оноос Өрөмч хотын засаг захиргааны удирдлагад байдаг суурин газрууд дахь нүүрс түлдэг нийт 32 мянган уурын зуухыг хааснаар өвлийн улиралд түлдэг нүүрсний хэмжээг 183 мянган тонноор, хүхрийн давхар ислийн ялгаралтыг 2900 тонноор, утаа болон үнс нурмыг 7300 тонноор тус тус бууруулж чадсан байна. Одоо тус ӨЗО нь сургууль, үйлдвэр болон төсвийн байгууллагуудын 7 сая гаруй м.кв талбайг цахилгаанаар халааж байгаа аж.  
 
 
                                                                        Э. Аянзаяа 
相关新闻