Шилдэг 16 бөхийн барилдаан “АСА” циркт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний бөхийн чансаа өндөр, шилдэг 16 бөхийн халз барилдаан энэ сарын 20-нд “АСА” циркт болно.
Барилдаан сугалаагаар явагдах бөгөөд нэг бөх гурван удаа барилдана. Тэгэхдээ гурван өөр бөхтэй барилдахаар энэхүү халз барилдааны дүрмийг тогтоосон байна. Мөн нэг давбал нэг сая төгрөг хүртэх бол гурав давсан бөхчүүд хоорондоо нэг барилдаад давсан нь гурван сая төгрөгийн эзэн болно. Шилдэг 16 бөхийн халз барилдаанд хүч чадал, уран мэхээ уралдуулах бөхчүүдийн нэрс одоогоор тодроогүй байна.

Д.Өлзий