Чансааны оноо олгох тэмцээнд жин бүрд нэг улсаас 3 бөх оролцох эрхтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-01-08 10:44:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ноос дэлхийн чансааны оноо олгох дээрх тэмцээнүүдэд нэг улсаас нэг жинд гурав хүртэлх тооны тамирчин оролцуулахаар шийдвэрлэжээ.

Уг шийдвэрээр 2018 оноос эхлэн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ангилалд Иван Ярыгин (I.25-28), Вахтанг Балавадзе (VI.24-30), Өмнөд Африкийн Гранпри, Александр Медведь (IX.14-16), эмэгтэйчүүдийн ангилалд Клиппан Oпен (II.16-18), Mонголиа Опен (VI.09-10), БНХАУ (VI.22-24), Польшийн нээлттэй тэмцээн (IX.07-09), сонгомол бөхийн төрөлд Тахтийн цом (I.25-26), Сьерра Пеладо (II.15-23), Вехби Эмре (VII.22-24), Унгарын Гранпри (VI.15-17) гэсэн тус бүр дөрвөн олон улсын тэмцээнд дэлхийн чансааны оноо олгохоор болжээ. ДБНХ-ны тус шийдвэртэй холбогдуулж Монголын чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагчдын зөвлөлөөс дараах шийдвэрийг гаргасан байна.

相关新闻