Япончууд Дорноговийн залуусыг сургахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 11:17:32

Японы Шизүока муж болон ЖАЙКА байгууллага Дорноговь аймагт баригдах цэвэрлэх байгууламжид ажиллах 12 боловсон хүчнийг гурван жилийн хугацаанд энэ үнэ төлбөргүй сургахаар болжээ.

Дорноговь аймаг Японы Шизүока муж хооронд хамтын ажиллагаа тогтоогоод дөрвөн жил болж байна.  Хамтын  ажиллагааны хүрээнд  өнгөрөгч 10 дугаар сард аймгийн Засаг дарга П.Ганхуяг Японы Шизүока муж болон “Жайка” байгууллагатай Дорноговь аймагт баригдах цэвэрлэх байгууламжид ажиллах боловсон хүчнийг бэлтгэх талаар гурвалсан гэрээ байгуулжээ.   Сайншанд сумын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа  зогсоод  олон жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд бохир нь байгальд  шууд урсаж буй юм. Тиймээс ирэх жил Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд найман тэрбум орчим төгрөгөөр хотын цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг  Засгийн газрын хэмжээнд  ярьж шийдвэрлэж байгаа аж. 

Харин бохир усыг цэвэршүүлж дахин ашиглах, сүүлийн үеийн тэвшилтэд техник технологийг эзэмшиж чаддаг шилдэг мэргэжилтнүүдийг ямар технологиор хэрхэн яаж ашиглах талаар одоохондоо хангалттай мэргэжилтэн байхгүй  учир энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх, сургах  шаардлага зайлшгүй гарч байгаа юм.

Х.Эрдэнэбулган

相关新闻