ДОРНОГОВЬ: Зах зээлд 28765 толгой мал борлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-10-29 17:17:00

Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2025-2026 онд нийт сүргийн 17.7 хувь, хонин толгойд шилжүүлснээр 451829 толгой мал буюу 9.4 мянган тонн махыг хүнсэнд хэрэгцээлэх болон зах зээлд борлуулах урьдчилсан тооцооллыг аймгийн ХХААГ-аас гаргажээ.


Харин энэ оны 10 дугаар сарын байдлаар 11 сумын 22 мах бэлтгэн нийлүүлэгч малчидтай хамтран мал, махыг эргэлтэд оруулан малчдаас 816,5 тонн мах, 7.8 тонн дайвар бүтээгдэхүүн нийт 28765 толгой малыг зах зээлд борлуулаад байгаа юм.


Мөн Сайншанд, Айраг, Даланжаргалан, Хатанбулаг суманд мах хадгалах 12 зоорь, хөргүүр нийт 604.0 тоннын багтаамжтай ажиллаж байна.

相关新闻