Манхан сум аймагтаа хамгийн олон мал тоолуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн хэмжээнд мал тооллогын урьдчилсан дүнгээр аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлснээр хамгийн олон мал тоолуулсан сумаар Манхан сум тодорчээ. Тус сум 298,8, Мянгад сум 263,9, Булган сум 258,5, Чандмань сум 254,7 мянган мал тоолуулж бусад сумдаас тэргүүлж байна.
2017 оны эцсээр Дарви 4,1, Манхан 1,6,Чандмань 25,8, Эрдэнэбүрэн 4,6, Жаргалант 0,8 мян толгойгоор буурч,бусад 12 сум дүнгээрээ малаа өсгөсөн байна.
Хамгийн олон тэмээ тоолуулсан малчнаар Цэцэг сум А.Амархүү 379, адуугаар Буянт сум Д.Отгонням 480 үхрээр, Дуут сум А.Бакий 332,хониор Дарви сум Г.Ганбаатар 2328,ямаагаар Ховд сум 1630 ямаа тоолуулж аймагтаа тэргүүлж байна.
Жилийн эцэст 531 мянгат малчинтай болж,урьд оныхоос 48 малчнаар нэмэгдсэн байна.

А.Бямбасүрэн