Гал түймэрт орон гэрээ алдсан иргэнд гэр олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондогийн шийдвэрээр гал түймэрт өртсөн Жаргалант сумын иргэн Н.Бат-Очирынд таван ханатай иж бүрэн гэр шинэ оны хүлээлгэн өглөө. Эднийх 2017 оны оны 12 сарын 25-ны өдөр цахилгааны улмаас гал түймэрт автаж орон гэргүй болж, ид өвлийн хүйтэнд хүнд нөхцөлд ороод байсан юм.
Иргэн Н.Бат-Очирын амьдрал ахуйг судлан аймгийн Засаг даргын нөөц хөрөнгө болон Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Мэргэжлийн хяналтын газар, Боловсрол, соёл урлагийн газар зэрэг байгууллагууд хамтран гэр, гэрийн доторх тавилга хэрэгслүүдийг дор бүрнээ хариуцан хандивлалаа.
Шинэ оны босгон дээр нэгэн гэр бүлийг халуун дулаан гэр оронтой болгож, сайхан сэтгэлийн дэмжлэг үзүүлсэнд иргэн Н.Бат-Очирын гэр бүл аймгийнхаа төр захиргааны байгууллагад талархал илэрхийллээ.

А.Бямбасүрэн