Сэлэнгэ аймагт 2017 онд өрнөсөн онцлох үйл явдлуудаас нэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-27 11:24:22
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт 2017 онд хийгдсэн гол гол бүтээн байгуулалтын ажил болоод нийгмийн салбарт өрнөсөн онцлох үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
1.Кувейт улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар, Мандал сумын Нэгдсэн эмнэлгийг иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашинтай болголоо



2.Сүхбаатар, Мандал, Баянгол сумдад 24 цагийн үйлчилгээтэй ”Ухаалаг худаг”-ийг бий болгов.



3. Сүхбаатар, Цагааннуур сумдад хатуу хучиллтай хар зам тавьж, аймгийн төвд авто машины зогсоол байгуулав.


4.Мандал, Баянгол, Ерөө, Шаамар сумдын хүн эмнэлэг зориулалтын ортой боллоо.


5.Баянгол сумын ЕБСургууль төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртэж, Мандал сумын Хэрх тосгоны ЕБСургууль, Цагааннуур сумын цэцэрлэг “Улсын тэргүүн”-ний бүлд нэгдлээ.


6.Усан бассейнтай аймаг боллоо.

7.Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй газар тариалангийн бүс нутаг болгох тухай олон улсын эрдэм шинжилгээний онол практикийн бага хурал, төрийн албан хаагчдын сахилга батыг сайжруулах төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулав.

8.Зорилтот бүлгийн 10 өрх орон гэртэй боллоо.

9.Сүхбаатар сумын Улсын тэргүүний 2-р сургуулийн сурагч Д.Цэлмүүн,  Ж.Сувд, 4-р сургуулийн сурагч Д.Ганбаяр нар дэлхийд нэрээ дуурсган аварга шатарчин, бяцхан мисс, шилдэг хөлбөмбөгчөөр тодорлоо.

10.Сүхбаатар, Шаамар сум, Түнхэл, Бугант тосгонд 50-100 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэг үүдээ нээлээ.

11.Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс шинэ байртай боллоо.

12.Аймгийн төвд Сэлэнгэ аймгийг газар тариалангийн аймаг гэдгийг бататгасан “Алтанбуудай” дурсгалын хөшөөг босголоо.
Ч.Отгонцэцэг
相关新闻