Дулааны 2 дугаар станц хэвийн байдалд ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Дулааны 2 дугаар станц дээр гал гарч үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар Ховд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүхээс тодрууллаа.
Өчигдөр өглөө 8 цаг 55 минутад шинэ Дулааны станц дээр гал гарч аймгийн Онцгой байдлын газраас дуудлага өгч, галыг 10 цагт бүрэн унтраасан. Аймгийн Онцгой комисс хуралдаж, онцгой комиссын шуурхай бүлэг 9 хүний бүрэлдхүүнтэй миний бие ахлан байгуулж газар дээр нь очиж ажилласан. Өчигдөр өдөр 13 цагийн үед маш их ус алдаж цахилгаанд масс үүссэнийг засаж, өдөр 13 цагт цахилгаан өгч, тус станцын 3 дугаар зуухыг 15 цагт ажиллуулж шугамд ус түгээлт хийсэн. Засавр үйлчилгээ хийх ажлын хэсэг ажилласан станцын доторх цэвэрлэгээ хийлгэж, цонх хаалга битүүлсэн. Ус алдсан байдлыг цэвэрлэж, эмх цэгцэд оруулсан. Конвер эвдэрсэн учраас нүүрс гар аргаар зөөвөрлөх нүүрс зуух руу хийх ажилд Цэргийн ангиас нэмэлт хүч ажиллуулж, шөнө 01 цагт 3-р зуух галлаж хэвийн ажиллаж эхэлсэн. Шөнийн 03 цагийн байдлаар станцаас 90 градусын халуун ус хэрэглэгчид 70 градустай очиж, усны даралт хэвийн байдалд орж, байр орон сууц, сургууль, цэцэрлэгийн даралт хэвийн байдалд орлоо.
Засварын тухайд ЭХЯ-наас Дулааны станцын засварын баг томилсон, засварын тоног төхөөрөмж хил дээр ирээд байна. Энэ тоног төхөөрөмж ирэхээр засвар үйлчилгээ хийгээд явна. Шуурхай ажлыг хэсэг гэмтлийн зэрэг, хохирлын зэрэг, буруутай этгээд хэн байсныг тодруулж, тогтоохоор ажиллаж байна.
Өнөөдөр Онцгой байдлын Ерөнхий газрын орлогч дарга Б.Ууганбаяр тэргүүтэй ажлын хэсэг ирж ажиллана. Дулааны станцын үүссэн нөхцөлд байдалд аймаг орон нутгаас тодорхой арга хэмжээ авч, хэвийн болгоход шаардлагатай бүх боломжтой арга хэмжээ шуурхай авч ажиллаж байна.
Харин тус станцаас халаалт авдаг байгууллагууд, орон сууцнуудад хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж байна. Өнөөдөр конверийн гар ажиллагааг чөлөөлж, нүүрсийг төхөөрөмжийн ажиллагаанд шилжүүлэх ковш, зөөвөрлөгч гэх мэт том оврын техник тоног төхөөрөмж ажиллуулна.

А.Бямбасүрэн