Мал тооллогын урьдчилсан дүн гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-12-25 20:19:19
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт мал тооллогын урьдчилсан дүнгээр 2,6 сая толгой мал тоолуулсан дүн гарчээ.
Тус аймгийн статистикийн хэлтсээс мэдээлснээр энэ оны  мал тооллогын урьдчилсан дүнгээр урьд оныхтой харьцуулахад  340,2 мянгаар буюу 15,2 хувиар өссөн үзүүүлэлттэй байна. Статистикийн тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7,1 “в”, 20 дугаар зүйлийн 20,2 дахь заалт, Засгийн газрын 2003 оны 224 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс жилийн эцсийн мал, хөдөө аж ахуйн тэжээвэр амьтны  тооллоогыг зохион байгуулах комиссыг байгуулан ажилласан байна. Аймгийн Засаг дарга Н.Наранбаатараар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулан энэ сарын 6-ны өдөр мал тооллого явуулах тухай захирамж гаран 12 сарын 7-ноос 12 сарын 17-ныг хүртэл явуулжээ. Одоогийн байдлаар урьдчилсан дүнг гаргаад байгаа бөгөөд нэгдсэн дүн мэдээг ирэх оны  1 дүгээр сарын 4-ний өдөр гаргах юм байна.  
Д.Мишигсүрэн

相关新闻