Норвеги хэт богино долгионы радиогоос татгалзсан дэлхийн анхны улс боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ОСЛО. /ЛЕНТА/. Энэ сарын 13-наас хойш Норвеги улс хэт богино долгионы радионоос татгалзаж, тоон системийн радио өргөн нэвтрүүлэгт шилжиж байгаа тухай “lenta” цахим хуудас мэдээлэв. Хамгийн сүүлд Норвегийн хойд дүргүүд энэ стандартад шилжсэн байна.
Норвеги улс радиогийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх ажил энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн аж. Ойрын жилүүдэд Швейцарь, Их Британи, Дани зэрэг улс энэ стандартад шилжихээр төлөвлөж байгаа аж. Тоон технологид шилжсэнээр илүү олон долгионоор дууны өндөр чанартай нэвтрүүлгүүдийг сонсогчдод хүргэх боломжтой аж.

Э. Аянзаяа