Ливанд Их Британийн дипломатч амь үрэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /Би-Би-Си/. Ливан улсын нийслэл Бейрут хот дахь Их Британийн ЭСЯ-нд ажиллаж байсан дипломатч Ребекка Дайкс ням гарагт буюу өчигдөр амь үрэгджээ.
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Их Британийн дипломатч Р. Дайксын цогцос замын хажуугаас олдсон байна. Түүнийг хүчирхийлж, боомилсон байжээ.
Тэрбээр Их Британийн Олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн яамны хөтөлбөрийн тэргүүний хувиар Ливаны нийслэл Бейрут хотод 2017 оны нэгдүгээр сараас хойш ажиллаж байжээ. Одоогоор Ливаны хууль сахиулагчид энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.

Э. Аянзаяа