Архангай аймаг 2018 оны төсвийн төслөө батлуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. УИХ-аас 2018 онд аймгуудын орон нутгийн төсвийн суурь орлогыг өмнөх онтой харьцуулахад 9 нэр төрлийн орлогын 430.7 сая төгрөгөөр буюу 6.9 хувиар нэмэгдүүлэн баталсан. Архангай аймгийн тухайд 2018 онд 6603.3 сая төгрөгийн төсвийн орлогыг бүрдүүлнэ.
Гэхдээ аймгийн ИТХ-ын хуралдаанаар дээрх төсвийн орлогыг нэмэгдүүлэн баталлаа. Өөрөөр хэлбэл, Архангай аймаг нь сумдад орон нутгийн хөгжлийн сан, төсөл хөтөлбөрөөр бий болсон хөрөнгийн ашиглалт хамгаалалттай холбоотойгоор гарсан орлого, зарлагын тооцоо, Аудитын газраас ирүүлсэн саналыг тус тус үндэслэн сумдын Засаг даргын Тамгын газруудад 67.7 сая төгрөг, аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын лавлагааны орлогоос 12.0 сая төгрөгийг тус тус нэмж, орон нутгийн төсвийн нийт орлогыг 79.7 сая төгрөгөөр нэмэгдүүлэн аймгийн нийт орлогыг 6683.0 сая төгрөг байхаар төлөвлөж батлуулсан юм.
Б.Гэрэлт-Од