Мандал сумын цэцэрлэгүүдийн хориог сунгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал суманд үүссэн нөхцөл байдалтай уялдан өнөөдрийн байдлаар өвчтэй үхэр устгах ажил үргэлжилсээр байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-аас ард иргэдэд хандаж дараах мэдээллийг хүргэлээ. Тус суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний улмаас өнөөдрийн байдлаар өвчтэй үхэр устгах ажил дуусаагүй үргэлжилсээр байгаа аж. Иймээс сумын удирдлагуудын зүгээс мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн нартай зөвшилцсөний үндсэн дээр тус сумын хэмжээнд ажиллаж буй цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоосныг дахин тав хоногоор сунгахаар шийдвэрлэжээ.
Харин Улаанбаатар-Зүүнхараа чиглэлийн галт тэрэг цагийн хуваарийн дагуу хэвийн явагдахыг иргэд олон нийтэд анхаарууллаа.

Ч.Отгонцэцэг