“Богдхан хайрханы хишиг барилдаан”-д Улсын начин Б.Амарзаяа түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрвөн уулын хишиг барилдааны Тахиа жилийн хоёр дахь буюу “Богдхан хайрханы хишиг барилдаан-11” Бөхийн өргөөнд өнөөдөр болж Архангай аймгийн Чулуут сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх Монгол Улсын начин Б.Амарзаяа, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамбаар долоо давж түрүүллээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/ үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн нэрэмжит энэхүү барилдаанд 128 хүчит бөх барилдсанаас Б.Гончигдамба гарьд үзүүрлэж, Архангай аймгийн Хашаат сумын харъяат Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат “Хилчин” спорт хороо, “Увс нуур” дэвжээ, “Монголросцветмет” нэгдлийн бөх, Монгол Улсын аварга С.Мөнхбат нар шөвгийн дөрөвт шалгарлаа.
Д.Өлзий