Эрүүлжүүлэгдэж байгаа иргэдийн 70 хувь нь 18-34 насны залуус байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Энэ онд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, зөрчил гарган эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн 4877 иргэн байна. Энэ нь өмнөх оныхоос 14.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Эрүүлжүүлэгдэж байгаа иргэдийн дийлэнх буюу 70 хувийг 18-34 насны залуучууд, 23 хувийг 35-аас дээш насныхан, зургаан хувийг 18 хүртэлх насныхан эзэлж байна.
102 дуудлагын утсанд өдөрт дунджаар 40-60 дуудлага тогтмол ирдгээс 10-12 нь эрүүлжүүлэх байранд хүргэгддэг байна. Мөн орон гэргүй, тэнэмэл 40 иргэн Цагдаагийн газарт бүртгэлтэй байдгаас 10 нь байнга эрүүлжүүлэгддэг гэнэ. Эрүүлжүүлэх байранд нэг хоногийн 4150 төгрөгийн хураамж төлдөг. Гэвч дээрх 10 иргэн огт мөнгө төлдөггүй тул Цагдаагийн байгууллагад багагүй хүндрэл учруулдаг ажээ. Уг нь Аймгийн ЗДТГ-аас архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлж ажлын байранд зуучлах, дулаан байр, хоолоор хангадаг байсан ч энэ жил төсвийн хүрэлцээ муугаас болж хэрэгжээгүй тул тэнэмэл иргэд Эрүүлжүүлэх байранд хонох сонирхолтой болсон гэж Цагдаагийн газраас мэдээллээ.

Б.Оюун-Эрдэнэ