Волейболын өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-12-11 20:01:08
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Спортын мастер Ж.Мейрам агсны нэрэмжит волейболын өсвөр үеийн аймгийн шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Өлгий хотод болж өндөрлөлөө. Уг тэмцээнийг аймгийн Биеийн тамир, спортын газар, Ж.Мейрам агсны гэр бүл, төрөл төрөгсөд нь хамтран зохион байгуулсан ба аймгийн төв болон хөдөө сумдаас нийтдээ 32 баг оролцлоо.

Тэмцээний нийлбэр дүнгээр Сагсай сумын бүрэн дунд сургуулийн баг тамирчид нэгдүгээр байрыг эзэлж, Улаанхус сумын бүрэн дунд сургууль, Өлгий сумын Заид бүрэн дунд сургуулийн багууд удаах байруудад шалгарлаа.

Ж.Мейрам нь Монгол Улсын спортын ууган мастеруудын нэг аж. Тамирчны гаргасан амжилтуудыг товч дурдвал:

- 1970 онд идэрчүүдийн волейболын баруун бүсийн аварга;
-  1972 онд Монголын пионер сурагчдын ІІІ спартакиадын 4х100 метрийн гүйлтийн аварга;
- 1973 онд Монголын бүх ард түмний спартакиадын харайлтын аварга;
- 1974 онд бүх армийн тэмцээний турник, савлуур, модон морь, гүйлтийн төрлийн аварга;
- 1982 онд ОХУ-ын Горно-Алтайск хотод зохион байгуулагдсан дугуйн олон өдрийн уралдааны аварга;
- 1987 онд ОХУ-ын Горно-Алтайск хотод болсон анхны бага олимпын тэмцээний аварга болж байжээ.

Түүний 1973 онд харайлтын спортын төрлөөр тогтоосон 13,5 метрийн рекорд одоог хүртэл эвдэгдээгүй ажээ.

Ө.Нурболат
 
相关新闻