“Эрдэнэт хотын өдөр” –ийг угтаж “Загварын үзүүлбэр” зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-12-11 10:01:21
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаанаар жил бүрийн 12 дугаар сарын 11-ийг “Эрдэнэт хотын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсаны дагуу өнөөдөр Эрдэнэтчүүд баяраа тэмдэглэж байна. “Эрдэнэт хотын өдөр”-ийг угтаж  “Загварын үзүүлбэр”, “Мөсөн шагай”, “Гэрэлт гудамжны нээлт” зэрэг олон арга хэмжээ зохион байгууллаа. Энэ сарын 10-нд болсон  “Загварын үзүүлбэр” –т 16 аж ахуйн нэгж 120 гаруй хувцас, эдлэлээр оролцов.
"Загварын үзүүлбэр"-ийн үеэр таван төрөлд шилдгүүдийг шалгаруулсанаас өдөр тутмын болон үндэсний шилдэг хувцасны төрөлд  “Уран элбэг”, сүлжмэлийн төрөлд "Өлзий урлахуй", гоёлын шилдэг хувцасны төрөлд "Уран хатан мандах" ХХК, өрхийн шилдэг үйлдвэрлэл эрхлэгчээр П.Ганчулуун, олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр О.Энхсайханы бүтээл тодорчээ. Шилдэг  загвар зохион бүтээгчээр Э.Урангоо, Р.Ариунтуяа, Б.Нүрзэдмаа, А.Ганзам нар шалгарлаа.
"Эрдэнэт хотын өдөр" -ийг угтаж хийсэн ажлаас "Гэрэлт гудамж" олны таашаалыг хүртсэн юм. Үүнийг  “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн Захиргааны урд талын Найрамдал талбайд байгууллаа. 300 гаруй метр үргэлжлэх уг гэрлэн гудамжийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Цахилгаан цех “Эрдэнэт хотын өдөр”-т зориулж байгуулсан юм.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻