Говил багийн нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр автобус нэмлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “ББ-ОД” ХХК-иас дунд оврын хоёр автобус Говил багийн чиглэлд зорчиж эхэллээ. Тус багт өдөрт 600-800 хүн нийтийн тээврээр зорчдог тул дунд оврын 5-6 автобус үйлчлэхэд тохиромжтой аж.
Өнөөдрийн байдлаар Говил багт микро автобус үйлчилж байгаа бөгөөд хүртээмж нь бага тул зорчигчид автобус хүлээж удаан зогсдог байжээ.
Иймд “ББ-ОД” ХХК Автотээврийн Үндэсний төвд хандсаны дүнд дээрх зохицуулалтыг хийсэн байна. Ингэснээр Говил багийн ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхтэй болж байгаа юм. Говил баг нь алслагдсан багт буюу хотын төвөөс 13 км-ын зайтай оршдог бөгөөд нийтийн тээврийн хүртээмж багатай тул иргэд байнга гомдоллодог байв. Жижиг оврын автобус нь өдөрт хийх эргэлт нь бага, цөөн хүн тээвэрлэдэг байсан юм.
Дашрамд дурдахад, нийтийн тээврийн үйлчилгээнд насжилт нь хэтэрсэн микро автобусыг жил бүр хасдаг. 2014 тав, 2015 онд хоёр, 2016 онд насжилт хэтэрсэн нэг микро автобусыг үйлчилгээнээс хасчээ. Өнөөдрийн байдлаар хоёр чиглэлд 18 микро автобус үйлчилгээ үзүүлж байгаа ч цаашид энэ тоог бууруулах аж.

Б.Оюун-Эрдэнэ