Мотоциклиор зорчихыг хоёр сараар хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-12-05 17:21:03
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор аймгийн төвийн хатуу хучилттай  бүх замд мотоциклоор зорчихыг түр хориглосон шийдвэр гаргалаа.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн осолгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүднээс 2017 оны 12 дугаар сарын 05-аас 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Мотоциклийн хэрэглээ Монгол Улсын хэмжээнд байгаа ч мотоциклиор таксины үйлчилгээ үзүүлдэг аймаг ганцхан Өвөрхангай юм. Хятадад үйлдвэрлэсэн мотоцикль хэрэглэгчдийн тоо хэмжээ ихэссэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний осол гэмтэл багагүй гардаг ч аймаг, сумын удирдлагууд ажилгүй, орлогогүй иргэдийнхээ амжиргааны байдлыг харгалзан мотоцикль жолоодох, үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрч, гагцхүү цас их ордог үеэр хориглодог аж.
Б.Батчимэг
相关新闻