Баяндэлгэрчүүд “Яг түүн шиг”-ээр өрсөлджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баяндэлгэр суманд “Яг түүн шиг” шоу анх удаа зохион байгуулагдаж, найман оролцогч яг түүн шиг болж өрсөлджээ. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Сүхбаатар аймаг дахь салбар хороо шоуг санаачлан хийсэн юм. Анхдугаар шоуны ялагчаар тус сумын Бүрэн дунд сургууль /БДС/-ийн Нийгмийн ажилтан Ц.Сэрээтэр түрүүлэв.
Шоунд төрийн болон төрийн бус бүх л байгуллагын ажилтнуудыг хамруулахыг зорьжээ. ЗДТГ, БДС, Зэвсэгт хүчний 086 дугаар анги, Эрүүл мэндийн төв, Бөмбүүлэй хүүхдийн цэцэрлэг, Цахилгаан эрчим хүч, Хоёр болон Дөрөвдүгээр багийн төлөөлөл болсон найман хүн оролцож, тус бүр өөрийн сугалсан дуучныг дууриаж, үзүүлбэрээ үзүүлжээ. Жишээлбэл: ЗДТГ-ын жолооч Б.Гантулга МУАЖ А.Долгорыг, хоёрдугаар багийн иргэн Б.Мөнхбат МУАЖ Ш.Чимидцэеэг, ЭМТ-ийн их эмч Ч.Батдэлгэр МУГЖ Д.Сосорбарамыг, ЗХ-ний 086 дугаар ангийн ахлах телеграфчин А.Энхцэцэг МУГЖ Г.Батбаярыг, эрчим хүчний байцаагч Н.Баярдэмбэрэл Киви хамтлагийн дуучин Укаг, харин шоуны ялагч, БДС-ийн Нийгмийн ажилтан Ц.Сэрээтэр МГЖ Т.Ариунааг дууриасан байна. Тэрээр МУГЖ Т.Ариунаагийн "Догь байгаа биз" дууг нь сонгон дуулжээ.
Яг түүн шиг шоу нь телевизээр гарсан цагаасаа эхлэн үзэгчдийн байлдан дагуулсан, мөн хөдөө суманд тус шоуг анх удаа зохион байгуулагдсан гэдэг утгаараа оролцогч болоод үзэгчдийн хувьд маш сэтгэл хангалуун байсан. Үзэгчдийн суудал дүүрч, маш ширүүн өрсөлдөөн дунд тэмцээн өндөрлөсөн гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Т.Одончимэг