Ховдын эмнэлэг зөөврийн рентген аппараттай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн БОЭТ-ийн Сүрьеэгийн тасаг АНУ-д үйлдвэрлэгдсэн Дэвшилтэт технологи зөөврийн дижитал рентген аппараттай боллоо. Тус аппарат нь сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, оношлох, өвчнийг бууруулахад чухал үүрэгтэй. Явуулын хэлбэрээр оношлогоо хийдэг энэхүү аппаратыг Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр Глобал сангийн санхүүжилтээр олгож байгаа юм.
Халдвар судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд БОЭТ-д өнгөрсөн өдрүүдэд ажиллах үеэрээ уг аппаратыг гардуулан өгөв. Нэг бүр нь 130 мянган долларын өртөгтэй энэхүү аппарат нь Монгол Улсад таван ширхэг ирсэний нэгийг нь ийнхүү Ховд дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвд олгожээ.
Тус аппарат нь зөвхөн цээжний хөндий, уушиг хараад зогсохгүй бүх төрлийн гэрлийн оношилгоо хийх боломжтой ба өдөрт 200 хүнд үзлэг хийх хүчин чадалтай юм байна.

А.Бямбасүрэн