Ажлын байр нэмэгдүүлж, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвгандитай уулзаж хурлын байгууллагаас энэ онд гарсан гол бодлого, шийдвэр, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар товч ярилцлаа.
-Ховд аймгийн хурлын байгууллагын зүгээс энэ онд нийгмийн салбарт хичнээн хөтөлбөр батлан ажиллаж байна вэ?
-Хурлын байгууллага энэ оны эхэнд Ховд аймаг ямар чиг баримжаатай, хэрхэн, яаж хөгжих талаар тодорхойлсон бодлогын баримт бичиг буюу аймгийн ИТХ-ын 2017 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг батлан хэрэгжүүлсэн. Уг стратеги төлөвлөгөөний дагуу хөрөнгө оруулалт, эдийн засаг, нийгэм, байгаль экологи, боловсрол гэх мэт аймгийн бүх салбарын хүрээнд нэлээд ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, аймгийн ИТХ 7 удаа хуралдсан байна. Ингэхдээ ээлжит хуралдааныг дөрвөн удаа, ээлжит бус хуралдааныг хоёр удаа зохион байгууллаа. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан 16 удаа хуралдаж тодорхой асуудлуудыг хэлэлцэж, зохих шийдвэрүүдийг гаргахийн зэрэгцээ олон төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж, баталж ажилласан. Ялангуяа Нийгмийн салбарын хүрээнд 16 төсөл хөтөлбөрийг баталж хэрэгжүүлсэн байна.
-Хурлаас баталсан хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл хүргэхгүй юу?
-Хурлын байгууллагаар батлагдан хэрэгжүүлж буй олон дэд хөтөлбөр, тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүн хамгийн чухал. Энэ ч утгаараа аймгийн салбар бүрт хэрэгжсэн дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд хяналт тавих, үр дүнг нь тодруулах, дүгнэх зорилгоор Хурлын байгууллагын зүгээс 12 дугаар сарын 03-ны өдөр буюу аймгийн ИТХ-ын V дугаар хуралдааны өмнө аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарын өдөрлөгийг зохион байгуулж, Төлөөлөгч нарын хийсэн ажлын үр дүн, төсөл хөтөлбөр, тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилттэй танилцах гэж байна. Төлөөлөгчдийн өдөрлөгийн үеэр 2016-2017 онд төлөөлөгч нар ямар зорилтуудаа биелүүлсэн талаар, ер нь төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтын хүрэлцээ, боломжуудын талаар хэлэлцэх гэж байгаа юм.
-Хувь хүний хөгжил, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдсэн ажлуудаас онцлохгүй юу?
- Монгол хүний бүтээлч сэтгэхүй, өндөр ёс зүй, сахилга зохион байгуулалт, ажилч хичээнгүй хөдөлмөрч зан чанар Монгол орныг хөгжил дэвшилд хөтөлдөг. Энэ ч утгаараа бид бүхэн залуучуудын ажлын байрыг нэмэгдүүлэх, өрх гэрийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэл рүү анхаарч ажиллах ёстой гэж боддог. Энэ хүрээнд олон дэд хөтөлбөр, бодлогын баримт бичиг батлан хэрэгжүүлж байгаа. Үүнээс гадна хувь хүний хөгжил болон гэр бүл, хүүхэд залуучуудад чиглэсэн сургалт явуулж, хөтөлбөр хэрэгжүүлэх, сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө, үйлчилгээг тогтмол хүргэх зорилготой "Хувь хүний хөгжлийн Баруун бүсийн институт"-ыг Ховд аймагт байгуулсан нь хувь хүн, гэр бүл, өсвөр үеийн залуусын сэтгэлгээний хөгжлийг хангахад чиглэсэн оюуны их хөрөнгө оруулалт болж байгаа юм.
Үүнээс гадна саяхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын IV дүгээр хуралдаан хуралдаж 2018 онд аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа. Үндсэн чиглэлийн хүрээнд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан Икэл цогцолбор байгуулах, хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн шинээр барих, засварлах, Жаргалант суманд 4.3 км зам тавих гэх мэт ажлуудыг нэлээд ажлуудыг төлөвлөж тусгасан. Уг хуралдааны үеэр аймгийн ИТХ-ын 29 төлөөлөгчид маш идэвхитэй оролцож, бүгдээрээ саналаа уламжиллаа. Мөн Ховд аймгийн ард иргэд, аж ахуй нэгж, хувийн хэвшлийн эрх ашигийг хамгаалах, иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэхэд чиглэсэн ажлуудын талаар хэлэлцэж, махны үйлдвэр, ноос ноолуурын үйлдвэр, ноос угаах үйлдвэр, цементийн үйлдвэр байгуулах, ТЭЗҮ хийх зэрэг олон зүйл рүү 2018 оны үндсэн чиглэл тусгагдан батлагдсан байгаа.
-Тахилт багаас сонгогдсон төлөөлөгчийн хувьд энэ онд ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн вэ? Цаашид ямар ажлууд төлөвлөж байна вэ?
-Миний хувь Жаргалант сумын Тахилт багаас сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 1 удаа, аймгийн ИТХ-д 2 удаа Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Манай Тахилт баг нь 480 гаруй өрхтэй. 2000 гаруй иргэд амьдардаг. Дэд бүтцийг сайжруулах, нийгмийн үйлчилгээг иргэдэд ойртуулах чиглэлээр хэд хэдэн ажил хийгдсэн. Тухайлбал, Жаргалант сумын нэгдүгээр цэцэрлэгийн шинэ байр Тахилт багийн нутаг дэвсгэр дээр баригдаж байна. Мөн Тахилт багт явган хүний зам, гэрэлтүүлэг, иргэдийн амралтын талбай байгуулагдлаа. Мөн 2018 онд тойргийнхоо иргэдэд, залуучуудад чиглэсэн сургалт зөвлөлгөөний ажил, цэвэр бохир усны шугам, явган хүний зам тавиулахаар төлөвлөж байна.

А.Бямбасүрэн