Туйванч М.Анхцэцэг ДАШТ-ий хүрэл медальтан боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-12-04 12:59:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Калифорни муж улсын Анахайм хотноо зохиогдож байгаа хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс ОУХМ М.Анхцэцэг хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр эмэгтэйчүүдийн 75 кг-д огцом өргөлтийн төрөлд 107 кг-ыг өргөсөн амжилтаар Монголын хүндийн өргөлтийн тамирчдаас анхны ДАШТ-ий медальтан болов. Тэмцээний үеэр М.Анхцэцэгийн гэмтэл сэдэрсэн тул дасгалжуулагч Ц.Хосбаярын шийдвэрээр түлхэлттэй өргөлтийн тэмцээнээс нэрийг нь татсан байна.

Д.Өлзий
相关新闻