“Ягаан сандал” аян эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эмэгтэйчүүдийн зөвлөл “Ягаан сандал” аян эхлүүллээ. Аяны хүрээнд үйлдвэрийн автобусанд эмэгтэйчүүдэд зориулсан “ягаан” өнгөтэй сандал байрлуулжээ.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь өдөрт 25 автобусаар ажилчдаа үйлдвэрлэлийн бус рүү зөөхдөө дунджаар 9-11 минут зарцуулдаг байна. Энэ үед эмэгтэйчүүдийн дийлэнх нь зогсож явдаг ажээ. Иймд охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийг хүндэтгэх үүднээс автобус тус бүрт дөрвөн суудлыг ягаан өнгөөр ялгаж өгсөн байна. Энэхүү сандал дээр зөвхөн эмэгтэйчүүд сууж зорчихыг анхааруулж, эрэгтэй ажилчид 9-11 минутын хугацаанд хүлээцтэй хандахыг анхаарууллаа. Үйлдвэрийн автобус нь 25-30 хүний суудалтай юм.
Тус үйлдвэр 6300 ажилтантай. Үүний 32 хувь буюу 2000 орчим нь эмэгтэйчүүд. Үүнээс 900 нь хэвийн бус нөхцөлд ажилладаг. Өөрөөр хэлбэл эрэгтэйчүүдтэй адилхан ачаалал авч 8-12 цаг ажилладаг гэсэн үг юм.
Олон улсад мөн адил эмэгтэйчүүдээ хүндэтгэж нийтийн тээвэрт суух зориулалттай тусгай хэсгийг бэлтгэж өгсөн байдаг. Тиймээс дэлхий нийтийн энэ хандлагыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчид нэвтрүүлэн эмэгтэйчүүддээ хүндэтгэлтэй хандахыг уриаллаа.

Б.Оюун-Эрдэнэ