Зуунмод сумын ахмадууд тогтмол үйлчилгээ авах боломж бүрдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-12-01 19:53:32
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. 20 жилийн түүхтэй Зуунмод сумын Ахмадын хороо сумын ЗДТГ-ын нэг өрөөг 2,8 сая төгрөгөөр засварлаж шинэ танхимтай болсноор сумын хэмжээнд байгаа ахмад настнуудад тогтмол үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэв.

Ахмадын шинэ байрны нээлтэд Зуунмод сумын ЗДТГ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн ахмадын хорооны дарга Р.Лхагваа, Зуунмод сумын ахмадын хорооны дарга Н.Дашлэгцэгмаа нар болон сумын ахмадууд оролцов.

Цаашид ахмадын чийрэгжүүлэхийн өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн танхим болон хурлын танхим зэргийг нэмж тохижуулж, ахмад настанд чиглэсэн бодитой үйлчилгээг явуулна. Мөн тэдэнд тулгамдаж байгаа асуудлуудыг хамтдаа шийдвэрлэнэ гэдгийг албаны хүмүүс хэллээ. 

Т.Есүхэйтөмөр
相关新闻