“Гадаад хэлээр ярих чадвараа сайжруулъя” уралдаанд хятад хэлний ангийнхан түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-11-30 18:26:19
Ховд/МОНЦАМЭ/ Дэлхийн номын баярт зориулан “Ном хэвлэлээ бүтээлчээр ашиглая” аяны хүрээнд гадаад хэлний мэргэжлийн ангиуд болон гадаад хэл сонгон суралцаж буй оюутнуудын дунд "Ярих чадвараа сайжруулъя" уралдаан зохион байгууллаа.

Оюутнуудыг хэлний мэдлэгээ дээшлүүлж, англи, орос,хятад хэл заалгасны дагуу тухайн хэлээр хэрхэн ярьж, ярианы хэллэгээ сайжруулах, өөр хоорондоо  харилцан ярилцах, багштайгаа ярилцах зэрэг хэл ярианы чадвараа ахиулахад тус уралдааны зорилго чиглэгдплээ.   
Тус уралдааны шүүгчээр Европ судлалын тэнхимийн эрхлэгч Н.Цагаанчулуун, Ази судлалын тэнхимийн багш Б.Нордод, Бизнесийн тэнхимийн багш Б.Наранцэцэг нар ажиллажээ. Уралдааныг англи, орос-англи, хятад хэлний ангиуд өөрсдийн сонгосон мэргэжлээрээ нэг дуу сурах /анги хамт олноороо/, оюутнууд өөрсдийн суралцаж буй англи, орос, хятад хэл дээр хэвлэгдсэн ном, тогтмол хэвлэлүүдээс өгүүллэг, үлгэр сонгон авч жүжигчилсэн дүрийн тоглолт бэлтгэх, англи, орос-англи, хятад хэлний ангиуд “UB post”, “Новости Монголии”, “Монголын мэдээ” (хятад хэлээр) сонингуудаас нэг бичвэрийг сонгон монгол хэлнээ орчуулах, номын сангаар хэрхэн үйлчлүүлсэн судалгааны дүнг харгалзах гэсэн дөрвөн үзүүлэлтээр дүгнэн байр эзлүүллээ.
Тус уралдаанд тэргүүн байрыг хятад хэлний II анги, дэд байрыг англи хэлний III анги, гутгаар байрыг англи хэлний IV анги, тусгай байрыг Ховд Их Сургуулийн Солонгос хэлний төвийн зочин багш И Жин Соб, Баттүвшин багштай Солонгос хэл сонгон суралцаж буй II ангийн оюутнууд тус тус эзэлж Өргөмжлөл, мөнгөн шагнал гардлаа.
                                                                                                                                              А.Бямбасүрэн
相关新闻