Харумафүжи уучлалт гуйж, сумо бөхийн 17 жилийн замналаа өндөрлөж буйгаа мэдэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж өчигдөр Фүкүока хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр албан ёсоор уучлалт гуйж, сумо бөхийн 17 жилийн замналаа өндөрлөж буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр “Би Таканоивад гэмтэл учруулсныхаа хариуцлагыг хүлээж, зодог тайлахаа мэдэгдэж байна. Би Японы ард түмэн, Сүмо бөхийн холбоо болон намайг дэмжиж байсан хүн бүхнээс уучлалт гуйж байна. Их аваргын хувьд зохисгүй үйлдэл гаргалаа" гэсэн юм.
Харин түүний багш, ояката Исэгахама "Би өнөөдрийг хүртэл Харүмафүжиг архи ууж, агсам тавьж байхыг харж байсангүй. Яагаад ийм зүйл болчихов гэж бодогдож, туйлын харамсалтай санагдаж байна. Өнөөдрийг хүртэл бидэнд тусалж дэмжиж ирсэн та бүхэнд баярлалаа. Та бүхнээсээ уучлалт гуйж байна" гэжээ.
Харүмафүжи утсаа оролдож байсан Таканоива А.Баасандоржийг бусдад хүндэтгэлтэй хандахыг шаардаж, ийм хэрэг үүссэн тухай өмнө нь мэдээлсэн. Тэрбээр "Аварга хүн ямар байх ёстой вэ гэдгийг ухамсарлаж энэ шийдвэрийг гаргалаа. Би түүнд бусдад хүндэтгэлтэй хандаж сурахыг хүссэн юм. Ах хүн дүү нартаа зааж зөвлөх ёстой гэсэн үүднээс хандсан. Гэвч түүнийг ч гомдоож, Сумогийн холбоо, сумо сонирхогч болон намайг дэмждэг хүмүүсийг гомдоолоо" гээд "Би архинаас болж хэзээ ч асуудал гаргаж байсангүй. Энэ явдал архинаас болоогүй" гэлээ.
"Би арлын оронд 16 настайдаа ирэхэд ояката, окамисан хоёр маань надад өөрийнхөөрөө байхыг зааж зөвлөж ирсэн. Би үүнийг хэзээ ч мартахгүй. Би Япон орон, Японы ард түмэнд хайртай. Би та бүхэндээ баярлалаа, баярлалаа, баярлалаа гэж хэлэх ёстой. Би сумод хайртай. Сумоч хүн зөвхөн хүчтэй байгаад зогсохгүй эр зориг, итгэл найдвараар хүмүүний сэтгэл зүрхэнд хүрдэг байх ёстой" гэж хэлсэн талаар Japan Today сонинд нийтэлжээ.
Японы Сумо бөхийн холбоо түүний зодог тайлах хүсэлтийг хүлээн авсан байна. Сумо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн амжилтын түүхээс дурдахад,
Харүмафүжи Кохэй нь 1984 оны дөрөвдүгээр сарын 14-нд Улаанбаатар хотноо төрсөн. Тэр 2000 онд 16 найстайдаа Японд ирж сумо бөхөөр хэичээллэж эхэлжээ. Тэрбээр 2001 онд мэргэжлийн сумод анхны барилдаанаа хийсэн бол 2012 онд сумо бөхийн 70 дахь Их аварга /Ёкозүна/ болж байв. Дээд зиндаанд нийт есөн удаа түрүүлсэн. бөгөөд Кинбоши нэг, тусгай шагнал 10 удаа хүртэж байжээ.

Д.Өлзий