Орхон аймагт “Олон нийтийн дэд зөвлөл” байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-11-29 14:07:02
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл
/ГХУСАЗСЗ/-ийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий “Олон нийтийн дэд зөвлөл” байгуулагдлаа. Дэд зөвлөл Н.Даринчулуун, Б.Батцэцэг, Б.Ариунболд гэсэн гурван гишүүнтэй бөгөөд  Авлигатай тэмцэх газар,  ГХУСАЗЗ-тэй  гурвалсан гэрээ байгууллаа.  
“Олон нийтийн дэд зөвлөл” нь Монгол Улсын Үндсэн хууль, Авлигын эсрэг хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг баримтлан авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Мөн иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, дэмжих, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйг дээшлүүлэх зэрэг олон ажлыг хийх ажээ.
Б.Оюун-Эрдэнэ
相关新闻