"Цахим номын сан","Оюунтүлхүүр" хөтөлбөрийг батлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 16 дугаар хуралдаан энэ сарын 25-ны өдөр болж, “Оюунтүлхүүр”, “Цахим номын сан” зэрэг аймгийн дөрвөн дэд хөтөлбөр, аймгийн 2016 оны төсвийн гүйцэтгэл, 2017 төсөвт өөрчлөлт оруулах тухай болон аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэл гэсэн 10 асуудлыг хэлэлцэн, баталжээ.
Тус хуралдаанаар баталсан "Цахим номын сан", "Оюунтүлхүүр" хөтөлбөрүүд нь номын сангийн стандарт үйлчилгээг сайжруулах, фонд баяжилтыг нэмэгдүүлэн, соён гэгээрүүлэх ажлын чанар хүртээмжийг сайжруулах, ном унших соёлыг төлөвшүүлэх болон залуу хойч үеэ бүтээлч сэтгэлгээтэй, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болж төлөвшихөд нөлөөлөх зорилготой юм.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди дээрх хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд амжилт хүсч хэлсэн үгэндээ, Ном бол далай мэт өргөн дэлхий мэт агуу болоод бидний ертөнцийг харах цонх мөн хэмээгээд "Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ой"-д зориулан гаргасан номын дээж болон бусад уран бүтээлчдийн номноос бэлэг болгон номын санч М.Чимгээд гардуулан өгсөн юм.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралдаанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Ганболд болон холбогдох хэлтэс агентлагийн дарга, мэргэжилтнүүд байлцав. Мөн энэхүү хуралдаанд Ховд Монгол банкны захирал Ц.Бат-Эрдэнэ зөвлөх эрхтэйгээр оролцлоо гэж аймгийн ИТХ-ын Олон нийт, Иргэдтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
А.Бямбасүрэн