Ховд аймаг төсвийн ил тод байдалд дунджаас доош үнэлгээ авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Нээлттэй нийгэм форум 2011 оноос эхлэн хоёр жил тутамд Орон нутгийн төсвийн ил тод байдалд үнэлгээ, судалгаа хийж байна.
Аймаг, нийслэлийн төсвийн илд тод байдлын индекс тооцсон байдлаас үзэхэд Ховд аймаг дунджаас доош буюу 20-35 хувьтай үнэлгээтэй долоон аймгийн нэгд оржээ. Харин Хөвсгөл, Сэлэнгэ, Говьсүмбэр, Увс, Сүхбаатар, Говь-Алтай, Завхан аймаг зэрэг аймгууд дундаас дээш 44,1-58,5 буюу хамгийн өндөр үнэлгээ авсан байна.
Ховд аймаг төсвийн тодотголын ил тод байдал, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны ил тод байдлын үнэлгээгээр дунджаас доогуур үнэлгээ авч, Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, стандартыг тогтоох журам, олон нийтэд танилцуулж илд тод болгох үүргээ биелүүлээгүй ажээ. Харин төсөв хэлэлцэн батлах хугацаанд олон нийтийн хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийг оролцуулан сурвалжлах боломжийг Ховд аймгийн ИТХ-аас олгосон байна.
Үнэлгээг орон нутгийн төсвийн ил тод байдалд тавигдах шаардлагыг тодорхойлж буй Төсвийн тухай, Шилэн дансны тухай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиуд болон эдгээр хуулиудад нийцүүлэн гаргасан журмуудын дагуу ил тод болговол зохих төсвийн үйл явцын мэдээлэл ба баримт бичгүүдийг 2015 оны зургадугаар сарын 1-нээс 2016 оны 6 сарын 1 хүртэлх жилийн хугацаанд хэрхэн ил тод болгосон байдалд үнэлгээ хийжээ.
Тус үнэлгээг нийт аймаг, нийслэл, дүүргийг хамарсан 30 хүний бүрэлдхүүнтэй судалгааны баг, Төсвийн удирдлагын хүрээлэнгийн захирал Л.Отгонтуяа, Ил тод байдал сангийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав, Нээлттэй нийгэм форумын Эдийн засгийн бодлогын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам нар удирдан явуулсан байна.
Нэгдсэн үнэлгээг гаргахдаа төсвийн илд тод байдлыг эрхзүйн баримт бичигт тусгасан байдал болон төсвийн үйл явц, баримт бичгүүдийн ил тод байдлыг харуулах 12 үзүүлэлтийн дундаж үнэлгээгээр тооцсон байна. Ийнхүү гаргасан үнэлгээг нэгтгэхдээ 21 аймаг, нийслэлийг хооронд нь нийслэлийн есөн дүүргийг хооронд нь тус тус харьцуулжээ.
А.Бямбасүрэн