40 гаруй төрийн албан хаагч тангараг өргөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОАЦАМЭ/ 11-р сарын 26 буюу Улс тунхагласны баярыг Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолоор эхлүүлэн өргөн дэлгэр тэмдэглэлээ. Төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа болсон тангараг өргөх ёслолд Ховд аймгийн Төрийн байгууллагуудын газар, хэлтэс, албаны 40 гаруй албан хаагч оролцож, Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулан, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав.
Эдгээр төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолд Ховд аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, Газар, барилга, хот зохицуулалтын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Хар нуур-Ховд голын сав газрын захиргаа, Байгаль орчин, аялал жуучлалын газар, Орон нутгийн өмчийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Биеийн тамир спортын газар, Санхүүгийн хяналт, Аудитын албаны нийт 40 алба хаагч тангарагаа өргөсөн байна.

А.Бямбасүрэн