Эрхтэн шилжүүлэх мэс заслыг орон нутагт хийх боломжийг судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-11-27 17:12:22
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн БОЭТ, Энэтхэг Улсын “Портис” эмнэлэгтэй  хамтран  эмч нарыг сургах, дадлагажуулах, туршлага судлах, зөвлөгөө мэдээлэл солилцох, эрхтэн шилжүүлэх мэс заслын хөнгөлөлттэй үнээр хийх талаар харилцан санал солилцлоо.
Уулзалтад БОЭТ-ийн дарга Б.Батсүх, “Портис” эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Шарма, тус эмнэлэгийн  Улаанбаатар хот дахь салбарын менежер Ц.Равдандаш, Н.Батжаргал нар оролцлоо. Уулзалтын дараа Портис” эмнэлэгийн  эмч нар БОЭТ-ийн эмч нарт сургалт хийсэн юм. 
Орхон аймаг эрхтэн шилжүүлэх мэс засал хийдэггүй. Хагалгааны өртөг дунджаар 200 гаруй сая төгрөг байдаг. Өнөөдрийн байдлаар  Монголоос  200  хүн  Энэтхэгт очиж элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэжээ.  Тэгвэл хоёр тал гэрээ хэлцэл хийвэл мэс заслыг 60-70 сая төгрөгт багтаан орон нутагт хийх боломжийг судлах гэнэ.
Дашрамд дурдахад, “Портис” эмнэлэг нь Энэтхэг Улсын  нийслэл Дели хот дахь  54 эмнэлэгийн бүрэлдэхүүнд багтдаг томоохон эмнэлгийн нэг юм. Тус эмнэлгийн Улаанбаатар хот дахь салбар төв нь энэ сарын 28, 29-нд үзлэг, оношилгоо хийх ажээ.
 
Б.Оюун-Эрдэнэ
 
 
 
 
相关新闻