510 нэгж дурсгалыг шинээр бүртгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн МССТ-өөс энэ онд соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллогыг аймгийн хэмжээнд зохион байгуулж дууслаа.
Тооллогын комисс Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Мандах, Сайхандулаан, Сайншанд, Өргөн, Улаанбадрах, хатанбулаг, Хөвсгөл, Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт нийт 12200 км туулж 510 нэгж дурсгалыг шинээр бүртгэн, бүртгэгдсэн үл хөдлөх дурсгалыг найман төрөл зүйлээр ангилан RICH-3 програмд оруулсан байна.
Мөн үл хөдлөх дурсгалын бүртгэл судалгааг анхан шатны байдлаар судлан гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулан газар зүйн байршлыг тогтоож орон нутгийн ард иргэд, соёлын төвийн ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч дурсгалын хадгалалт хамгаалалтад үнэлэлт дүгнэлт өгч цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулсан аж. Тооллогын комисс Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний түүх, Соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллого хийх тухай заалт, БСШУ-ны сайдын тушаал, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ажиллажээ.
Х.Эрдэнэбулган