Үйлдвэрлэл эрхлэгчид тоног төхөөрөмжтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 23:45:27

Хөдөлмөрийн яамны харьяа Дорноговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн зарим  төгсөгчид хамтран бүлэг болон нэгдэж үйлдвэрлэл эрхэлж байна.

Сайн дураараа нэгдэн үйлдвэрлэл эрхэлж байгаа  найман бүлэгт Хөдөлмөр эрхлэлтийг  дэмжих сангийн санхүүжилтээр тус бүр нэг  сая төгрөгийн тоног төхөөрөмж, нийт 80 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 11 дүгээр сарын 11-нд  албаныхан  гардуулав.

Үйлдвэрлэгчид хагас болон бэлэн бүтээгдэхүүн боловсруулах цех, модон эдлэл төмрөн бүтээгдэхүүн, барилга угсралт барилгын үйлдвэрлэл, гагнуурын бүх төрлийн үйлчилгээ, оёдол эсгүүр, хөгжмийн сургалтын төвийн үйл ажиллагаа эрхэлж байна.

Х.Эрдэнэбулган

相关新闻