Шинжлэх ухааны салбарын шилдгүүдийг шагнаж урамшуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа үр бүтээлтэй ажиллаж буй эрдэмтдэд салбарын шагналыг өнөөдөр гардууллаа.
Шинжлэх ухааны тэргүүний ажилтнаар БСШУСЯ-ны Төрийн захиргааны Удирдлагын газрын дарга Д.Одгэрэл, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын мэргэжилтэн М.Гульфира, Боловсролын зээлийн сангийн захирал П.Лхагвасүрэн, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны аюулгүй байдлын референт, Б.Ширнэн, Хөдөө, аж, ахуйн биржийн мэдээллийн технологийн албаны дарга Д.Эрдэнэбат, Боловсролын тэргүүний ажилтнаар Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал Д.Заяабаатар нарыг тус тус шагнаж, урамшуулав.

Ж.Болор