Цахим сургалтыг Монголд нэвтрүүлэхэд хамтарч ажиллахыг БНСУ-ын талаас хүсэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСУ-ын Сөүл хотноо болж буй АСЕМ-ын орнуудын Боловсролын сайд нарын VI чуулга уулзалтын үеэр БНСУ-ын Шадар сайд бөгөөд Боловсролын сайд Ким Сан Кунтай албан ёсны уулзалт хийж хоёр улсын харилцаа тэр дундаа боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Засгийн газар хоорондын гэрээгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, багш солилцооны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хамтарч ажиллах чиглэлээр хоёр тал байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчин болоод тусгай мэргэжлийн багш нарыг бэлтгэх чиглэлд туршлага солилцох, Солонгосын боловсролын системийн давуу талын нэг болох цахим сургалтыг Монголд нэвтрүүлэхэд хамтарч ажиллах хүсэлтэй буйгаа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа илэрхийллээ гэж тус яамнаас мэдээлэв.