Татварын орлого 500 орчим сая төгрөгөөр тасрахаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 22:58:26

Дорноговь аймгийн Татварын хэлтэс энэ жил 17.8 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлэхээс 11 дүгээр сарын 13-ны байдлаар 14.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн бөгөөд үлдсэн  3.5 тэрбум төгрөгийг  он дуусах хугацаанд бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Санхүүгийн жил дуусахад үндсэндээ сар гаруй хугацаа үлдсэн энэ цагт татварын орлого 500 орчим сая төгрөгөөр дутах тооцоо гарсан байна. Эдийн засгийн Өршөөлийн тухай хууль гарахыг хүлээж  ялангуяа уул уурхайн компаниуд татвараа төлөхгүй удсан нь орлого бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлсөн аж. Харин  дээрх хууль батлагдсанаар ямар төрлийн татварыг ил тод байлгах, алинаас нь татвар авахыг нарийвчлан ил тод болгосон нь хууль хэрэгжүүлэхэд дөхөм болсон талаар албаны хүн ярилаа.

Албаныхан татвар авахдаа  аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, хувь хүний орлогын албан  татварын хөөн хэлэлцэх хугацааг харгалзахгүйгээр тайлагнаж амжаагүй орлогоо ил тод тайлагнах боломж байгаа талаар ирэх 12 дугаар сарын 31-нийг хүртэл аж ахуй нэгж, байгууллагуудад  чиглэл, зөвлөмж өгч ажиллаж байна.

Х.Эрдэнэбулган

相关新闻