Боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн сургалтад 800 гаруй хүүхэд хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. 2017-2018 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн сургалтад аймгийн хэмжээнд сургууль завсардсан болон сургуулийн гадна үлдсэн 818 хүүхэд залуус суралцаж байна.
Мөн бага боловсролыг 51, суурь боловсролыг 100, бүрэн дунд боловсролыг 152 суралцагч эзэмшиж дараагийн шатны сургалтад суралцах боломжтой болжээ. Түүнээс гадна бичиг үсгийн сургалтад 181 иргэн хамрагдаж чадвараа ахиулсан байна.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Боловсрол соёл урлагийн газарт Насан туршийн боловсрол хариуцсан мэргэжилтэн, мөн орон нутгийн сургууль түшиглэсэн Насан туршийн боловсролын 24 нэгжид тус бүр нэг менежер, 10 багш ажиллаж байна.

Б.Мөнхзул