Яруу найрагч Б.Жанат тэргүүн байрын шагнал хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-21 16:17:29
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн яруу найрагч Ж.Кекейн мэндэлсний 70 жилийн ойг энэ сарын 20-24-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх тухай 2017 оны 117 тоот тогтоол дагуу энэ өдрүүдэд Өлгий хотод баярын арга хэмжээнүүд явагдаж байна.
 
Ойн баярын хүрээнд яруу найрагчийн шинэ номын нээлт, яруу найргийн уралдаан, уран уншлага, харилцаа дууны тэмцээн, урлагийн тоглолт зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.

Өчигдөр яруу найргийн уралдаан явагдаж, 42 яруу найрагч оролцлоо. Уг арга хэмжээ нь Казахстаны Улсын Дорнод Казахстан мужийн "Шабыт" залуу яруу найрагчдын клубын гишүүд онлайнаар оролцсоноороо онцлогтой боллоо. Уралдаанд Баян-Өлгий аймгийн яруу найрагч Б.Жанат шүүгчдийн шийдвэрээр тэргүүн байр эзэлсэн бол мөн аймгийн Ж.Шынарбек, Казахстаны яруу найрагч И.Данагүл, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын яруу найрагч М.Соян нар эхний гурван байрыг эзэлжээ. 
 
Баярын арга хэмжээнүүд өнөөдөр Ховд Их сургуулийн салбар сургуулийн хурлын заланд айтыс буюу харилцаа дууны тэмцээнээр үргэлжилж байна.    
 
Ө.Нурболат
相关新闻