Түүхийн олимпиадад хилийн чанад дахь монгол хүүхдүүдийг оролцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_tuul@montsame.mn
2017-11-21 11:59:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2016-2017 оны хичээлийн жилд манай улс Түүхийн улсын олимпиадыг зохион байгуулж эхэлсэн. Энэ жилээс олимпиадын хүрээг өргөтгөн хилийн чанадад төрж өссөн монгол хүүхдийн дунд “Эх түүхийн олимпиад”-ыг зохион байгуулах гэж байна. 
 
Энэхүү олимпиадын зорилго нь монгол хүүхдүүдэд түүхийн зохих мэдлэг олгох, эх соёл, зан заншлаа мэддэг байх, улмаар монгол хэл, бичгийн чадварыг нэмэгдүүлэх явдал юм. Олимпиадыг дунд буюу 11-14 насны, ахлах буюу 15-18 насныхны дунд нэг үе шаттай зохион байгуулна. Сурагчид олимпиад зохион байгуулах дэд хорооны http://must.edu.mn/static/mongolteukeolimp цахим хуудсанд нэвтэрч бүртгүүлнэ.

Цахим бүртгэлийг энэ сарын 30 хүртэл явуулах бөгөөд олимпиадын талаарх мэдээллийг уг хуудаснаас болон суугаа орныхоо Дипломат төлөөлөгчийн газраас авах боломжтой юм.
Б.Туул
相关新闻