Амьжиргааны түвшин нь тогтоогдоогүй 4086 өрх байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-20 19:50:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас өгсөн мэдээллээр тус аймагт 2017 оныг дуустал 0-18 насны 43,4 мянган хүүхэд  хүүхдийн мөнгө авах тооцоо гарчээ.

Тус ажлын хүрээнд өнгөрсөн долоо хоногт  2017 оны гуравдугаар сарын 10-наас хойш хүүхдийн тэтгэмжид хамрагдахаар хүсэлт гаргасан иргэдийн өргөдлийг хүлээн авч, 1556 хүүхдийг шинэчилсэн программд оруулсан байна. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд өрхийн амьжиргааны оноо нь бодогдоогүй 4086 өрх байгаа ба эдгээр өрхийн шинээр төрсөн хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулах ажил явагдаж байгаа аж.

Дээрх бэлтгэл ажлууд бүрэн дууссаны дараа наймдугаар сараас хойших саруудын мөнгийг нөхөж олгох юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр мөнгө хүүхдүүдийн дансанд яг хэзээ орж ирэх нь одоогоор тодорхойгүй байна. 

Ө.Нурболат

 

相关新闻