Бүтэн өнчин хүүхдүүдэд хадгаламж нээх аяныг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завханы Тосонцэнгэл сумын Шүүх, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, Онцгой байдлын хэлтэс хамтран нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулжээ. Энэ үеэр бүтэн өнчин хүүхдүүдэд хадгаламж нээх аяныг эхлүүлсэн байна.
Нээлттэй хаалганы өдрийг хоёр өдөр зохион байгуулсан бөгөөд хууль, хүчний байгууллагуудын үйл ажиллагаа болон шинэчлэн гарсан хууль тогтоомжуудыг сурталчилж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх таниулга хийх, зөвлөгөө өгөх, санал, хүсэлт, гомдол хүлээн авчээ. Өдөрлөгт 500 гаруй иргэн, төрийн байгууллагын албан хаагч оролцжээ. Энэ үеэр хуулийн байгууллагууд хамтарсан "Тусгай алба-2017” урлагийн тоглолт зохион байгуулж, тоглолтын орлого болох 1,5 сая төгрөгийг бүтэн өнчин хүүхдүүдэд хадгаламж болгон өгчээ.
Тосонцэнгэл суманд бүртгэлтэй байдаг бүтэн өнчин 22 хүүхэд тус бүрт 50,000 мянган төгрөг бүхий хадгаламжийн дэвтэр нээлгэж хичээлийн хэрэгсэл худалдан авч өгчээ. Энэхүү үйл ажиллагаа нь сумын иргэдийн талархлыг хүлээгээд зогсохгүй жил бүр хандивын үйл ажиллагааг зохион байгуулах аяныг эхлэл болж байгаа ажээ.

Б.Мягмарсүрэн